С.САРУУЛ

Жүжигчин Т.Билэгжаргал 2016 онд мансууруулах төрлийн бодис болох мөс хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдож байсан бол 2019 оны нэгдүгээр сард мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр Зөрчлийн хуулиар торгуулж байсан байна. Мөн мансууруулах бодис хадгалсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хоригдоод байсан.

Түүнд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүх хурал өнөөдөр /2020.05.27/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж  2.8 жилийн хорих ял оноож нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэх шийдвэрийг  гаргалаа. 

 20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

 1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

 1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Эх сурвалж: www.polit.mn