С.САРУУЛ
Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Монгол Улс хилээ хааж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбоотойгоор хөл хориог ирэх сарын 30 хүртэл сунгасан шийдвэрийг өчигдөр /2020.05.25/ Засгийн газар гаргалаа. Улс орнууд хилээ хаагаад энэ үед Монгол Улс гадаад оронд байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор ээлж дараалан эх орондоо татаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр өглөө  Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоц  06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг  ХӨСҮТ,  “Альфа”, “Дрийм”  “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn