ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 26-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1991 оны энэ өдөр Гүржийн хувьд тусгаар тогтнолоо сэргээсэн гол баяр нь юм. Гүрж XIX зуунаас эхлэн Оросын бүтцэд байлаа. 1918 оны тавдугаар сарын 26-ны өдөр Ноэ Жорданийн толгойлсон ардчилсан Засгийн газар нь тус улсын тусгаар тогтнолыг зарлажээ. Тусгаар тогтносон ардчилсан Гүрж 1921 оны гуравдугаар сарын 18 хүртэл оршин тогтнож байгаад улаан армид эзлэгдэн Зөвлөлтийн бүтцэд орсон байна. Тэр үед Гүржийг Зөвлөлт Орос багтсан 23 орон хүлээн зөвшөөрөөд байсан билээ. 1991 онд Гүржийн тусгаар тогтнолыг сэргээхээр бүх нийтийн санал асуулга явуулахад гүржүүдийн 98,93 хувь нь “за” гэсэн хариулт өгөөд 1918 оны тусгаар тогтнолоо зарласан баримтыг хүчин төгөлдөр гэж үзлээ. Манай улсын хувьд соцализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-н 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 сарын 29-нд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Энэ өдөр улс нийтээр амардаг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

908.05.26. Ойрх Дорнодод анх удаагаа газрын тосны илэрц тогтоогдов. Персийн баруун өмнөд хэсэгт орших Масед Солэйман хотод цооног илэрч төд удалгүй Англи-Персийн хөрөнгө оруулалттай газрын тосны компани байгуулагдсан билээ.

1913.05.26. Залуу инженер Игорь Сикорскийн зохион бүтээсэн “Орос баатар” гэсэн нэртэй олон хөдөлгүүрт нисэх онгоцны анхны нислэг Петербург хотноо болсон байна. Залуу инженерийн онгоц дэлхийн хүнд онгоцнуудын зохион бүтээлтийн эхлэл нь болжээ. Октябрын хувьсгалын дараа АНУ-д дүрвэн гарсан Сикорский нисдэг тэрэг бүтээн дэлхийд улам алдартай болсон юм. Тэрээр нийт 15 төрлийн онгоц нисдэг тэрэг бүтээсэн ба бүтээл бүр нь ачааны даац ба хурдаар дээд амжилт тогтоож байжээ.

1938.05.26. Германы Ганновер хотоос 80 км-ын зайд “Wolkswagenwerk AG” концерн “хөдөлмөрчин олонд” зориулсан хямд, бага оврын машин үйлдвэрлэх зорилготойгоор тус үйлдвэрийг байгуулахаар шийдэж, үйлдвэрийн суурийн анхны чулууг тавьжээ. “Цох” хэмээн нэрлэгдсэн энэ алдартай “Фольксваген” машиныг Германы зохион бүтээгч Фердинанд Порше 1933-1936 онуудад бүтээсэн боловч зөвхөн Гуравдугаар рейхийн сүйрлийн дараа уг машиныг олноор үйлдвэрлэж эхэлсэн юм

1969.05.26. Аполло сансрын хөтөлбөр: Аполло 10 хөлөг саран дээр хүн газардуулж болох эсэхийг ажиглаж задгай сансарт найм хоног ажилласны эцэст эх дэлхийдээ газарджээ.

1989.05.26. Радиогийн хүчин чадлыг нийгэмдээ үзүүлэхийн тулд ер бусын “эсэргүүцлийн ажиллагааг” Америкийн найман мянган радиостанц явуулж, өглөөний 7 цаг 42 минутад нэгэн зэрэг 30 секундын турш эфирт гарсангүй ажээ.

Эх сурвалж www.zms.mn