Х.ОЮУНБОЛД

 

БНХАУ-ын Гадаад яамны сайд Ван И “Бээжин Пхеньян болон Вашингтоныг аль болох хурдан дипломат харилцаагаа  дахин сэргээхийг хүсч байна” гэж мэдэгджээ. Мөн  энэ хоёр орны төрийн тэргүүн нарыг хамтран ажиллах, өгсөн амлалт, хэлэлцээрээ дахин эхлүүлэхийг харахыг хүсч байна гэв. “Синьхуа” агентлаг түүний хийсэн энэ мэдэгдэл нь талуудын ялгааг арилгах, Хойд Солонгосын маргааны асуудлыг шийдвэрлэх асуудлыг хурдасгахыг шийдвэрлэх урьдчилсан чухал нөхцөл” гэж мэдээлжээ. Гэхдээ жинхэнэ шийдвэрт хүрэхийн тулд тэд зөвхөн ярилцах хэрэгтэй биш. Мөн ажил хэрэг болгох хэрэгтэй гэж  Ван И мэдэгдсэн байна. Түүнээс гадна НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд энэ асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх болон Пхеньянд тавьсан хоригийг хөнгөлөх зорилгоор БНХАУ, ОХУ төслийн шийдвэрийг танилцуулсныг сануулжээ. Энэ нь Хойд Солонгосын  эдийн засгийн бэрхшээл,амьжиргааны нөхцөл байдлыг болон Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн шийдвэрийг гаргах нөхцлийг бий болгоход тусална гэж ярьсан байна. Тиймээс АНУ болон энэ асуудалд оролцож байгаа бусад талыг маргааныг нухацтай авч үзэх, хүрсэн үр дүнгээ сүйтгэхээ болихыг уриалжээ. Мөн талууд энхтайванд хүрэх механизм цөмийн зэвсгээс ангижрах хандлагыг баримтлах, аажмаар хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулсан арга замыг боловсруулах ёстой гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.26  МЯГМАР № 103 (6328)