Т.САЙХАН

ЭМЯ-наас /05.25/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн нийт 33 хүн боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 108 хүн эмчлүүлж байгаа. Халдвар авсан хүмүүсийн дундаж нас 24.  Нэгдүгээр сарын 6-наас хойш 12000 гаруй шинжилгээ хийсэн байна. Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байгаа. Тандалтын шинжилгээг тогтмол хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар коронавирусын халдвар илрээгүй байна.  Тавдугаар сарын 13-нд ОХУ-ын 15 хотод суралцаж байсан цэргийн сургуулийн оюутнууд ирсэн. Нийт 57 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд хөнгөн байдлаар өвчилж, хурдан эдгэж байна" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Коронавирус-АНУ

АНУ-д өчигдөр 26100 гаруй шинэ тохилдол, 1000 гаруй нас баралт бүртгэгджээ. Нийт халдвар авсан хүний тоо 1.6 сая гаруй байгаагаас 450,000 хүн эдгэрч, 97,000 гаруй хүн нас барсан. Нэг сая гаруй хүн идэвхтэй халдвартай байна.

Коронавирус-ОХУ

ОХУ-д өчигдөр 8599 хүн шинээр халдвар авсан. Нийт батлагдсан халдварын тоо 344,000 гаруйд хүрсэн. 

Коронавирус-БНХАУ

БНХАУ-д сүүлийн 24 цагт 11 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 10 нь ӨМӨЗО-д гадаад улсуудаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Одоогоор ӨМӨЗО-д 150 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэж үзэж байгаа

ДЭМБ сануулга

 “COVID-19" халдвартай холбоотойгоор дэлхийн 60 гаруй орны 80 орчим сая хүүхэд вакцинаасаа хоцорч байгаа. Үүнийг ДЭМБ-аас ч анхааруулж буй. Харин манай орны хувьд ямар нэг вакцины тасалдал үүсээгүй бөгөөд бид урьдчилж нөөцөлсөн. Мөн манай улс тусгай үүргийн онгоцоор тухай бүрт нь вакцинуудаа татан авч буй. Түүнээс гадна манай улс вакцинаа солиогүй. Хуучнаараа НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан ДЭМБ-ын гэрчилгээ, баталгаатай орноосоо товлолт вакцинаа авч байгаа гэсэн юм. 

Эх сурвалж: www.polit.mn