100 залуу, эмэгтэй сэтгүүлчдийн онлайн чуулган-марафон эхэлээ

0
хуваалцах
143
үзсэн

Д.АРИУН

Глоб Интернэшнл төвөөс сонгуулийн үнэн зөв, ёс зүйтэй зарчимын дагуу хэрхэн мэдээлэх талаар залуу, эмэгтэй сэтгүүлчдэд мэдлэг олгох зорилготой онлайн чуулган-сургалтыг 2020 оны 5 сарын 25-29-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Энэхүү онлайн сургалтанд хамрагдах сэтгүүлчид “Шударга сонгууль ба сонгуулийн санхүүжилт”, “Сонгууль ба ёс зүйт мэдээлэл”, “Сонгууль ба жендэр”, “Сонгуулийн үе дэх хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” гэсэн дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож, мэдээлэл авах юм.

 Мөн чуулганд оролцож буй сэтгүүлчид дээрх сэдвийн хүрээнд тав хоногийн турш буюу 2020 оны 5 сарын 25-29-ны хооронд видео хичээл бусад сургалтын контенттэй танилцаж ёс зүйт, шударга сонгуулийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх юм. Видео болон онлайн хичээлийн чиглүүлэгч багшаар их дээд сургуулийн эрдэмтэн багш, сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагын судлаач, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл болсон 13 хүн ажиллах юм.

Энэхүү сургалтыг “GIC-Сэтгүүлчдийн онлайн сургалт” фэйсбүүк группт зохион байгуулах бөгөөд Глоб Интернэшнл төвөөс видео хичээл, сонгогчдын боловсролд зориулсан цуврал баримтат кино, сэтгүүлчдэд зориулсан Е-зөвлөмж зэрэг 40 гаруй сургалтын материалыг бэлтгээд байна. Онлайн сургалт-марафоны төгсгөлд оролцогчдын идэвх оролцоог үнэлж шилдэг оролцогч буюу онлайн марафоны ялагчийг тодруулж урамшуулах юм.

Онлайн чуулган-сургалтад хамрагдсан залуу сэтгүүлчид хичээлээр үзсэн мэдлэг ойлголтоо бататгаж нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл бэлтгэж, ёс зүйт, шударга сонгуулийн үйл явцад хувь нэмрээ оруулж, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах үндсэн үүргээ биелүүлэхэд нь тус нэмэр болно хэмээн зорьж энэхүү онлайн чуулган-сургалтыг Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар зохион байгуулж байна.

Эх сурвалж: www.polit.mn