Б.НАМУУНТАМИР

ХХААХҮ-ийн сайдын энэ оны тавдугаар сарын 20-нд баталсан “Мөнгөн урамшуулал олгох тухай” тушаалын дагуу өнгөрсөн 2019 онд үндэсний 85 үйлдвэр, хоршоо, ЖДҮ эрхлэгчдэд нийт 13.219 тонн хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 46.828 малчин, мал бүхий этгээдэд нийт 19.4 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болсон. Уг мөнгийг Төрийн сангийн дансаар дамжуулан малчдын дансанд шууд шилжүүлж байгаа аж.

Мөн Засгийн газрын 2019 оны 343-р тогтоолоор баталсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас урамшууллын баримтаар ноос бэлтгэсэн боловсруулах үйлдвэрүүдийн санхүүгийн тайлангийн мэдээлэл, татварын тайланг тулган хянаж урамшуулал олгох тухай ХХААХҮ-ийн сайдын шийдвэрийг дараа оны тавдугаар сарын 20-ны дотор гаргуулж, төрийн сангийн бүртгэлийн дансаар дамжуулан малчдад олгоно” гэж заасны дагуу ХХААХҮЯ-наас 2019 оны ноосны урамшууллыг олгож эхэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn