Т.САЙХАН

Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр /05.22/ болж, Ерөнхий шүүгчийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.

 

Тус хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Д.Ганзориг нь Монголын шүүх байгууллагад олон жил ажилласан туршлагатай бөгөөд Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгондон ажиллаж байсан нэгэн.

Эх сурвалж:www.polit.mn