Т.САЙХАН

Хөл хорио тогтоосны дараа хөдөө, орон нутгийн оюутнууд дотуур байрандаа байрлах боломжгүй болсон. Оюутнууд дотуур байранд амьдраагүй хугацааныхаа төлбөрийг өөрийн дансандаа авах хүсэлтийг тавьсаар байна. Монгол Улсын Их сургуулийн тухайд зөвхөн төгсөх курсийн оюутанд төлбөрийг харилцах дансанд нь олгохоор болжээ.

МУИС-ийн хувьд нийт таван дотуур байртай. Эдгээр байруудад 2019-2020 оны хичээлийн жилд 1500 орчим оюутан, үүнээс төгсөх курсийн 265 оюутан дотуур байранд бүтэн жилийн төлбөрөө тушаан амьдарч байсан юм.

 БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэхдээ “Төгсөх курсийн оюутнуудын дотуур байрны төлбөрийг бүрэн эргүүлж өгөх ёстой. Харин дэвших курсийн оюутны төлбөрийг ирэх улирлынхад оруулж тооцож болно” гэж их сургуулиудад үүрэг өгсөн. Энэ дагуу ихэнх сургуулиуд зөвхөн төгсөх курсийн оюутнуудад төлбөрийг харилцах дансанд нь олгохоор ажиллаж байна. 

Эх сурвалж:www.polit.mn