Лам ноёд нар хүрээнд цугларч нууц зөвлөгөөн хийжээ

0
хуваалцах
128
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 21-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1911 оны энэ өдөр Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжин тэргүүтэй ноёд лам нар их Хүрээнд цугларч нууц зөвлөгөөн хийж, шинэ засгийн бодлого Монголчуудын амьдрал, ёс суртахуун, шашин шүтлэгтэй харштай гэж үзээд, түүнийг бүхэлд нь хүлээж авч болохгүй хэмээх санал нь нэгджээ. Нууц зөвлөлгөөнөөс Ханддорж, Цэрэнчимэд, Өвөр монголын түшмэл Хайсан нарыг орос улсаас тусламж эрэхээр явах төлөөлөгчөөр томилохыг Жавзандамба хутагтад мэдүүлж тогтоолгоод, их Хүрээний оросын консул Миллерт учрыг хэлж нэвтрэх зөвшөөрөл авахаар болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1502.05.21.Португалид алба хааж байсан Испанийн далайчин Хуан да Нова 1501 онд Энэтхэгийн зүг дөрвөн хөлөг онгоцтой явж байхдаа Атлантын далайд нэг арлыг нээв. Буцах замдаа бас нэг арлыг Гэгээн Еленагийн өдрөөр нээсэн учраас Гэгээн Еленагийн арал гэж нэрлэжээ.  XVII  зуунаас эхлэн эзгүй арлыг хүн  эзэмшиж эхэлсэн байна. Энэ аралд Наполеон цөлөгдөж байснаараа алдартай. Одоо уг арал Английн вант улсын бүтцэд байдаг ба 1967 оноос хязгаарлагдмал өөрийн эрхтэй болсон байна.

1904.05.21. Анх энэ холбоонд Франц, Бельги, Дани, Голланд, Швед, Швейцари болон Испанийн “Реал Мадрид” хөлбөмбөгийн клуб элсэж, дэлхийн хэмжээний тэмцээн зохион байгуулах зорилт тавьжээ. Өнөөдөр тус байгууллагад 180 улсын үндэсний холбоонууд ордог.Парист Олон улсын хөл бөмбөгийн холбоо ФИФА байгуулагджээ.

1998.05.21. Индонезийн нийслэл Жакарта хотод Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалаас үүдэн Индонезийн Ерөнхийлөгч Сухарто үүрэгт ажлаа өгч байгаагаа албан ёсоор зарлав. Үүний дараа Сухартогийн засаг захиргааг дэмжигчид жагсаал өдөөж хэдэн хүн амиа алджээ.

2003.05.21. Алжирийн хйод хэсэгт орших Бумердес хотод 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж 2 200 хүн амиа алдсан байна. Газар хөдлөлтийн дараа мөн цүнами үүссэн байна.

2006.05.21. Монтенегро улс Серби-Монтенегрогийн нэгдсэн улсын бүрэлдэхүүнээр гарах эсэхээ олон нийтээр хэлэлцүүлж, 55 хувь нь Монтенегрогийн тусгаар тогтнолыг дэмжлээ.

Эх сурвалж www.zms.mn