Т.САЙХАН

СЕХ 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажил үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өгчээ.  Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа тавдугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох юм. Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд тавдугаар сарын 20, 21-ний өдөр нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлнэ.  Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг "КОВИД-19" вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаа юм гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn