Английн иргэний амь насыг хохироосон нь тогтоогджээ

0
хуваалцах
362
үзсэн

Т.САЙХАН

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс Англи улсын иргэн амь насаа алдсан гэмт хэргийн талаар өнөөдөр /05.19/ мэдээлэл хийлээ. 

Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "ИБУИНВУ-ын иргэн Стив Нэш Эдвард Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутагт амь насаа алдсан хэргийг Мөрдөн Байцаах Газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Архангай аймгийн Цагдаагийн Газраас хамтарсан ажлын хэсэг гарч шалгалтын ажлыг явуулсан. 

Уг ажлын хэсгээс тус гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг тогтоон цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аван, мөрдөн байцаах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээд нь Архангай аймгийн харъяат, 1981 онд төрсөн, 34 настай эрэгтэй Г гэгч бөгөөд хохирогчийн биеэс алдагдсан эд зүйлийг эд мөрийн баримт болгон хураан авч, мөрдөн байцаалтын ажлыг үргэлжлүүлж байна. Хохирогчийн биеэс алдагдсан эд зүйлийг устгах оролдлого хийсэн байна. 

Г гэгч этгээд урьд нь 2014 онд Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 145.1-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байсан. Мөн 2016 онд Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 145.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн байна.

Энэ этгээд нь тэнсэнтэй байх хугацаандаа уг гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байгаа" гэлээ.

Шүүхийн задлан шинжилгээний анхны дүгнэлтээр хохирогч гадны нөлөөгөөр нас барсан нь тогтоогдсон байна.

Эх сурвалж:www.polit.mn 

иргэд
Уншигчидад юм хэлэх санаатай юм бол цаг хугацаа он сар өдрийг бичиж байлдаа,нэг цаг хорин минутын өмнө гэдэгийг бид хэдэн оны үйл явдал гэж ойлгох болж байна,уншигчидаа үл хүндэтгэсэн ийм нэг хайхрамжгүй ханддаг байдалдаа дүгнэлт хийх хэрэгтэй