Монгол Улс шинэ төрийн дуулалтай болох ёстой

0
хуваалцах
123
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Энэ удаад Дархан-Уул аймгийн гуравдугаар багийн иргэн С.Очирсүхийн үзэл бодлыг сонслоо. 

С.Очирсүх нь Дарханы дулааны цахилгаан станцад 32 жил ажилласан, улсын байгууллагад 43 жил ажиллаж төр нийгэмдээ хөдөлмөрөө үнэлүүлсэн хүндтэй нэгэн билээ. Түүний бидэнд хандсан шалтгаан нь үндсэн хуулинд өөрчлөл оруулж, төрийн дуулалаа солих тухай асуудал байлаа. Төрийн сүлд дуугаа өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Ц.Дамдинсүрэн гуайн зохиол боловч дотор нь хэн зассан нь мэдэгдэхгүй үг үсгийн өөрчлөлт, хийсвэр утга санаатай зүйлс олон байна гэж тэрээр үзжээ. Төрийн сүлд дуу гэдэг нь өөртөө тухайн улс орны бүх билэгдэл, соёл, түүх намтарыг шингээсэн гүн утга агуулга бүхий дуу байх ёстой.

Харин одоо дуулагдаж буй энэхүү төрийн дуулалд маань тэдгээр зүйлс багтаагүй гэв. Энэ нийгэм бол жаргалтайгаар дүрслэгдэх нийгэм биш үгийн алдаа нь зовож буй ард иргэдээ жаргаж байгаа гэж хэлсэнд оршино гэлээ. “Зоригт Монголын золтой ардууд, Зовлонг тонилгож жаргалыг эдлэв” хэмээх үг нь өөрөө алдаатай. Манай улсын иргэдийн 60-70 хувь нь амьдралын боломжгүй өнөөдөр, маргаашаа яах вэ гэсэн хүмүүс байна. Зовж байгаа иргэд энэ дууг дуулаад жаргаж байна гэж зогсох нь хэр олон бол. Үүнээс эхлээл алдаа ихтэй төрийн дуулалтай ард түмэн юм. Үүнээс гадна манай дуулалд гүйцэд гаргасан үгийн илэрхийлэл байдаггүй гэв. Үгийн утгын алдаа их байдаг ба нэг дахилт мөрөнд нь л гэхэд 2-3 алдаа байдаг. Дэлхий дээр олон төрлийн монгол үндэстэн бий. Хазаар монгол, Өвөр монгол гэх мэт. Гэхдээ тэдгээр Монголоор овоглогчид маань бидний төрийн дууллыг дуулдаггүй учраас бид бүхэн хөх монгол гэдгээ тодотгож явах ёстой гэлээ. 


Шинэ төрийн дууллын “Миний монгол” шүлгэнд монгол орноо дүрсэлдэг шиг тийм их өргөн уудмаар дүрслэн, эх нутгаа магтсан байна. Мөн дууныхаа шүлгэнд 800 жилийн түүхтэй өнө мөнхийн монгол орон өвөг дээдсээ үеийн үед хэзээ ч мартахгүй гэдэг утгыг тодотгосон байна. Гадаадын зочид гийчид бүгд бидний төрийн дууллаас монгол ахуйг, зан заншлыг, ард түмний хүсэл мөрөөдлийг ойлгох ёстой. Төрийн дууллын үг үсэг бүхэнд нь монгол хүний бахархал багтах ёстой гэсэн юм. Шинэ төрийн дуулалд ардчиллыг хөгжүүлэх, Монгол оронд ардчилал хөгжиж байж манай улс хөгжинө гэсэн давхар утгыг агуулсан байна. Ардчилал сайн хөгжиж байж улс орон мандан бадарна гэж зохиогч боддог байна.

Энэхүү шүлгээ тэрээр ардын уран зохиолч Д.Пүрэвдоржтой тааралдахдаа үзүүлж байжээ. Түүний бичсэн шүлгийг Д.Пүрэвдорж гуай магтаж байсан талаар тэрээр хэлсэн юм. Энгийн нэг  хүнээс гарахааргүй санааг гаргасан байна гэж хэлсэн нь түүнд урам өгсөн гэж ярьж байлаа. Төрийн дуулал гэдэг эх орон ард түмэндээ хүсч болох хамгийн дээд сайхныг өөртөө агуулах ёстой ч, одоо дуулагдаж байгаа дуунд эдгээр нь байхгүй байна гэв. Тэрээр Улсын их хурлын ажлын хэсэгт өөрийн зохиосон шүлгээ хүлээлгэн өгч төрийн дууллаа солих санал тавьсан ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй гэсэн юм. Иймд Үндсэн хуулинд өөрчлөлт орвол түүний зохиосон шүлэг шинэ төрийн дуулал болох магадлалтай гэж тэрээр үзэж байгаа аж. С.Очирсүх хэлэхдээ “Үндсэн хуулинд өөрчлөл оруулсан хугацаа 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхлэх учир үүнээс өмнө үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийж энэхүү хүсэлтийг нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэлээ.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.19  МЯГМАР № 98 (6323)