Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 19-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Залуучууд, спортын өдрийг Туркт маш өргөн тэмдэглэдэг бөгөөд үндэсний баярын нэг нь юм. Үйлдвэр, албан газруудад амралтын өдөр зарлаж бусад хот сууринд байгаа эцэг эхээ эргэхийг ажилчиддаа зөвшөөрдөг аж. Эхлээд энэ өдөр залуучууд болон спорттой ямар ч холбоогүй байсан ба 1919 оны энэ өдөр Туркийн анхны ерөнхийлөгч Мустафа Кемаль Ататюрк хар далайн Самсун боомтод гадаадын булаан эзлэгчдийн эсрэг цэрэг татлага явуулж байлаа. Гректай хийж байсан энэ дайнд үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд залуучууд ихээхэн идэвхтэй байсан учир  хожим түүнийг залуучуудын баяр болгосон байна.  Манай улсын хувьд жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Мөн жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1999 оны 54/120 тоот тогтоолдоо заасан байдаг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1484.05.19. Москвагийн Кремльд Благовещенскийн сүмийн суурийг тавьжээ. Цагаан чулуун уран барилгыг Псковын мастерүүд таван жилийн дотор босгож, уг сүмийг 1489 онд аравнайлжээ.

1643.05.19. Гучин жилийн дайн: Францын цэргийн хүч Рокройн тулаанд Испанийн цэргүүдэд ялагдал хүлээв. Энэ нь Испаничуудын хувьд газар нутгаа хамгаалан үлдсэн түүхэн ялалт байсан юм.

1848.05.19. Мексик Америкийн дайн: Мексикийн засгийн газар Гуадалуп Хидалгогийн тунхагаар АНУ-ын нутагт Юта мужийн Невада, Калифорни мужуудын газар нутгийг 15 сая доллараар худалдсанаар дайн өндөрлөв.

1961.05.19. Венера сансрын хөтөлбөр: ЗХУ-ын санаачилсан сансрын Венера хөтөлбөрийн дагуу "Венера 1" хөлөг Сугар гараг руу нисэв. Энэ нь хүний гараар бүтсэн анхны сансрын төхөөрөмж болсон юм.

1963.05.19. Америкийн өнгөт арьстнуудын эрх, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Д.Р. Мартин Лютер Кинг Бирмингемийн шоронд хоригдож байхдаа "Нью Йорк пост сандей" сэтгүүлд илгээсэн захидлыг хэвлэсэн байна.

2018.05.19. Их Британийн ханхүү, Сасексын гүн Харри болон Меган Маркл нарын хурим Жорж гэгээнтний сүмд болов. Гэрлэх ёслолыг дэлхий даяар 1.9 тэрбум хүн үзэж сонирхжээ.

Эх сурвалж www.zms.mn