С.САРУУЛ
 Гадаад улсын иргэн Ж.Марат Монгол Улсын 11398 иргэнийг элсүүлэх замаар бэлэн мөнгө авч залилж, нийт 25.801,303,770 төгрөгийн хохирол учруулсан "Жи тайм" сүлжээний хэргийг шүүх хянаж байгаа юм. Тус хэрэгтэй холбоотойгоор яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох 201701000037 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан байна. Шүүхээс хэргийн талаарх мэдээлэл болон хохирогчийн нэрсийг http://www.bkhs-criminalcourt.gov.mn/ сайт болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн фэйсбүүк хуудсаар тухай бүр мэдээлэх юм байна.  “Жи тайм” сүлжээний гэх тодотголтой уг хэрэг нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглосон “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох” үйл ажиллагаа эрхэлсэн гэж шүүх үзэж байгаа гэсэн мэдээллийг  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас өглөө. 

Эх сурвалж: www.polit.mn