МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох Та бидний эвсэл тавдугаар сарын 16-нд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд хүргүүлсэн.

Та бидний эвсэл Сүхбаатар аймагт  Ч.Үл-Олдох, Н.Лутбаяр нарыг дэвшүүллээ

Чанцалын Үл-Олдох нь Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины тоймч. “Аварга Тосонгоос аврал эрэх хэрэггүй”, “Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээе”, “Сүхбаатарт харин ч цөөхөн лиценз олгосон гэнэ үү”, Жанжны нутаг сүйрлийг ирмэгт” зэрэг сурвалжилга, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдээрээ  2019 оны сонины шилдэг сэтгүүлч болж байсан билээ.

Намсрайн Лутбаяр нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч.  Монгол түмэндээ “Завхан гол”-ын хэмээн алдаршсан уран бүтээлч юм.

Эх сурвалж: www.polit.mn