МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох Та бидний эвсэл тавдугаар сарын 16-нд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд хүргүүлсэн.

“Та бидний эвсэл” Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт З.Шагдарсүрэн
Б.Дэлгэрмаа,  П.Шинжээравдан   нарын нэр дэвшүүлсэн байна.

Та бидний эвсэлд нэгдсэн гурван намын нэг болох  МАХН энэ тойрогт Зуунайн Шагдарсүрэнг нэр дэвшүүлж байгаа аж. Тэрээр Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Зуунай агсаны хүү бөгөөд  хуульч, Токиогийн Их сургуулийн төгсөгч аж.

Эвслийн бүрдүүлж байгаа нөгөө намуудаас АН-ын дэд дарга асан Банзрагчийн Дэлгэрмаа, Босоо хөх Монгол  ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нарын нэрийг дэвшүүлсэн байна.

 

Эх сурвалж: polit.mn