Олон улсын гэр бүлийн өдөр

0
хуваалцах
121
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 15-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Энэ өдрийг дэлхий нийтээр 1994 оноос хойш Олон улсын гэр бүлийн өдөр хэмээн тэмдэглэж эхэлжээ. Манай улсын хувьд 2003 оноос тэмдэглэж ирсэн юм. Тухайн онд УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байв. Түүнээс хойш манай улсад гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдлийг эрдэмтэн судлаачдын хамт хэлэлцдэг болсон юм. Олон улсын гэр бүлийн өдөр нь нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг улам илүү ойлгох боломжоор хангадаг болж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Гэр бүлийн бүх гишүүд хайраар тэжээгдэж, хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлэн өөрсдийгөө хайрлаж эрүүл сайн сайхан, аз жаргалтай байлгахын төлөө бүгд хичээснээр гэр бүлийн үнэ цэнийг бий болгож улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө гэсэн тогтвортой, анхдагч орчин тогтдог байна. Ингэснээр нийгэмд эерэгээр нөлөөлдөгийг эрдэмтэн, судлаачид хэлж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1793.05.15. Испанийн зохион бүтээгч Диего Марин Агулера салхины хүчийг ашиглан нисэх төхөөрөмжөөр газраас 5-6 метр өндөрт хөөрөв. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд нисэх оролдлого хийсэн анхны тохиолдол болон түүхэнд тэмдэглэгджээ.

1817.05.15. Дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа сэтгэцийн эмнэлэг байгуулагджээ. Тус эмнэлэг АНУ-ын Пеннсильвани мужийн Филадельфи хотод байгуулагдсан түүхтэй.

1940.05.15. Дэлхийн хоёрдугаар дайн: Зэвсэг болон цэргээр үлэмж хомс байсан Бельги улс Нацистын Германд бүрэн эзлэгдэв. Бельги улс таван жилийн турш Нацистын Германы мэдэлд байсан билээ.

1970.05.15. АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Анна Мей Хейс, Элизабет П.Хойсингтон нарт генерал цол олгов. Ингэснээр АНУ-ын түүхэнд анх удаа эмэгтэй генерал төрсөн юм.

1991.05.15. Францын Ерөнхий сайдын суудалд Эдит Крессон томилогдсоноор энэ албыг хашсан анхны эмэгтэй улстөрч болжээ.

Эх сурвалж www.zms.mn