Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 12-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Тэрбээр, 1850-аад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гавьяатан билээ. Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 11 мянган сувилагч мэргэжил эзэмшсэн хүн байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1778.05.12. Ариун Ромын эзэнт гүрний харьяанд багтах Ройсс-Грайцын вант улсын вангаар тодорсон XI Хайнрих албан ёсны далбаагаар хар, улаан, шар өнгийг сонгов. Ингэснээр орчин цагийн Герман улсын төрийн далбаа анх удаа ашиглагдсан нь энэ болсон билээ.

1863.05.12. Америкийн иргэний дайн: АНУ-ын Холбооны армийн генерал Жеймс Б.МакФерсоны удирдсан 17-р морьт хороо Эх газрын армийн генерал Жон Пембертоны хориглолтыг зүүн талаас сэтлэснээр Виксбургийн тулаан эхэлжээ.

1912.05.12. Богд хаант Монгол Улсын төлөө олон сайд, хан, ван, гүн, лам нар тангараг барилдан, улсын төлөө тэмцэлд буцалт, няцалтгүй хүчин зүтгэхээ илэрхийлжээ.

1921.05.12. Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэрэг цагаантны цэргийн гол хүчийг Хиагт-Тройцкосавскийн дэргэд бут цохив.

1981.05.12. Умард Ирландын Мейз шоронд хоригдож байсан Ирландын бүгд найрамдах армийн цэрэг Френцис Хьюс өлсгөлөн зарласныхаа улмаас амиа алдав.

1998.05.12. Индонезийн Ерөнхийлөгч Сухарто суудлаасаа буусны дараа тус улсын өнцөг булан бүрт эмх замбараагүй байдал дэгдэж Трисакти их сургуулийн дөрвөн оюутан амиа алджээ.

Эх сурвалж www.zms.mn