Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгийн өдөр

0
хуваалцах
260
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 08-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэг нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хүн бүрийг хүндэтгэх, хамгаалах, зовлон шаналалыг нь хөнгөвчилж, тус дэм болох зорилттой байгууллагдсан олон улсын хүмүүнлэгийн хөдөлгөөн юм. Одоогоор дэлхий даяар нийт 97 сая сайн дурын ажилтантай. Энэхүү хөдөлгөөн нь нэгдсэн нэг үндсэн зарчим, зорилго, сүлд тэмдэг, засаглах байгууллага, статустай хуулийн хүрээнд тус тусдаа бие даасан хэд хэдэн нийгэмлэгээс тогтоно. Эдгээр нь Олон улсын улаан загалмайн хороо, Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Үндэсний улаан загалмайн улаан хавирган сар нийгэмлэгүүд юм. 1939 онд “Монголын улаан хэрээстийн эвлэл”-ийн анхдугаар Их хурал 6 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотноо хуралдаж, анхны дүрмээ баталжээ. Энэ өдрийг Монголын Улаан загалмай нийгэмлэг МУЗН байгуулагдсан өдөр гэж тэмдэглэдэг аж. Мөн 1959 онд МУЗН Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоонд 84 дэх гишүүнээр элсэн орж байжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1976 .05.08. Америкийн "Сикс Флагс Межик" соёл амралтын хүрээлэн дэлхийд анх удаагаа мушгиралдсан төмөр арматур бүхий галзуу хулганыг ашиглалтад оруулжээ.

1978.05.08. Италийн уулчин Райнхолд Месснер, Австрийн уулчин Петер Хабелер нар Эверестийн оргилд анх удаагаа хүчил төрөгчийн аппаратгүй авирав.

1980.05.08. ДЭМБ арьсны биржрүүт тууралт өвчнийг үндсээр нь устгасан тухайгаа дэлхий нийтэд зарлав.

1984.05.08. Канадын армийн техникч Денис Лорти Квебекийн үндэсний ассемблейд зэвсэгтэй халдаж гурван хүн амиа алдан, 13 хүн шархдав. Уг халдлагыг Квебекийн армийн гишүүн Рене Жальбер тэргүүтэй армийнхан буулган авчээ.

1987.05.08. Умард Ирландын Лаухолл хотод Ирландын бүгд найрамдах армийн найман цэргийг Агаарын тусгай хүчин устган сөнөөж байв.

1988.05.08. АНУ-ын Иллиной мужид байрлах Беллийн корпорацид гал гарч 1AESS сүлжээ тасалдав. Энэ нь АНУ-ын телефон зах зээлийн түүхэнд тохиосон хамгийн хөнөөлтэй осол байсан юм.

Эх сурвалж www.zms.mn