Хятадын залуучуудын өдөр

0
хуваалцах
284
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 04-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Анх энэ баярыг Шаньси-Ганьсу-Нинсягийн хил залгаа районы залуус санаачилсан байлаа. Гоминдан нам залуусын дунд хувьсгалт үзэл санаа газар авна гэж айснаас тэр баярыг 1911 оны хувьсгалаар амь үрэгдсэн баатруудын дурсгалыг тэмдэглэх гуравдугаар сарын 29-ний өдөрт шилжүүлсэн байжээ. БНХАУ байгуулагдсаны дараа Ардын төв Засгийн газрын Төрийн захиргааны зөвлөл 1949 онд энэ өдрийг Хятадын залуучуудын өдөр болгон албан ёсоор зарлажээ. Тэгвэл энэ өдрийг Монгол улсад 1921 оны 8 дугаар сарын 25-нд Их жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын санаачилгаар Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагджээ. 1921 оны 9 дүгээр сараас “Бошгыг халах залуучуудын эвлэл”-ийн 5 үүрийг Их Хүрээнд нэг жилийн дотор байгуулж амжжээ. 1996 онд Улсын Их Хурал Монголын Залуучуудын эв нэгдлийн баяр “Залуучуудын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 25-нд тэмдэглэж байх тогтоол гаргасан байна. Дундад зууны харанхуй бүдүүлэг, хоцрогдсон үндэстнээ улсын дайтай улс, айлын дайтай айл болгож, орчин үеийн Шинэ Монгол улсыг байгуулахад бидний өвөө эмээ, аав ээж, ах эгч нар, үе үеийн залуучуудын маань залуу халуун нас, шинэ сэргэг оюун ухаан, хийж бүтээх ирмүүн их хүсэл эрмэлзлэл, халуун амь, бүлээн цус, хөлс хөлдөлмөр зориулагдсан билээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1959.05.04. Америкийн хөгжмийн урлагийн дээд шагнал "Гремми" шагнал гардуулах ёслолын ажиллагаа анх удаагаа зохион байгуулагдав.

1970.05.04. Вьетнамын дайн: Кентийн их сургуулийн оюутнууд АНУ-ын засаг захиргаа Өмнөд Вьетнамын хамт Камбож улсад цэргийн ажиллагаа явуулах болсныг эсэргүүцэж жагсаал зохион байгуулав. Уг жагсаалыг АНУ-ын Огайо мужийн Үндэсний аюулаас хамгаалахын цэргүүд хүч хэрэглэн тараасны улмаас зэвсэггүй дөрвөн оюутан амиа алдаж, найман оюутан шархаджээ.

1972.05.04. Канад улсад хүрээлэн буй орчныг хамгаалах зорилготой "Don't Make a Wave Committee" хөдөлгөөн "Greenpeace Foundation" болж нэрээ өөрчлөв.

1998.05.04. АНУ-ын Калифорни мужийн Сакраменто хотын холбооны шүүгч "Унабомбер" гэж алдаршсан Теодор Кашинскид олныг хамаарсан хорлоон сүйтгэх ажиллагаа зохион байгуулсан гэж үзэн бүх насаар нь хорих ялыг дөрвөн удаа оноожээ. Түүнд прокурорууд цаазаар авах ял төлөвлөөд байсан юм.

2000.05.04. Их Британийн нийслэл Лондон хотын анхны захирагчаар Кен Ливингстон сонгогджээ. Их Британийн парламент Лондон хотыг тусдаа засаг захиргааны нэгж гэж хуульчилсан юм.

Эх сурвалж www.zms.mn