Цахим музей: Чулуужсан мод

0
хуваалцах
497
үзсэн

А.ДОРЖХАНД

Хэнтий аймгийн музейтай хамтран орон нутгийн музей дахь ховор нандин үзмэрүүд болон байгалийн дурсгалт газруудын талаар цувралаар хүргэж байна. Энэ удаагийн цувралаар чулуужсан модны талаар сонирхуулах гэж байна.Энэхүү чулуужсан мод нь 140-150   сая жилийн настай   ба –“ Араукария” хэмээх  эртний шилүүст  мод ургаж байсныг гэрчилдэг аж. Тус модыг  Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас тухайн үеийн музейн  эрхлэгч Жүгдэржав авчруулж байсан байна. Монголын  говь нутагт            байсан энэхүү өндөр модыг оросууд “ Болотны капирас” буюу “ Намгийн агар- майлс” гэж нэрлэдэг. Уг мод нь цагаан цайвар өнгөтэйгөөс гадна, магма,галт уулын чулуулаг,боржингийн хольцтойгоороо онцлог юм. Түүнээс гадна чулуужсан мод нь холтостойгоо, өсөлтийн цагираг нь хүртэл тод үлджээ. Ийнхүү манай орон олон байгалийн сонин тогтоцтой газруудаас гадна олон галавын тэртээх үеийн амьтадын яс, энэхүү чулуужсан мод зэрэг сонин содон үзмэрүүдтэй билээ.   

Эх сурвалж: www.polit.mn