Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд дөрөвдүгээр сарын 30-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага буюу ЮНЕСКО-оос жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг "Олон улсын жазз хөгжмийн өдөр" хэмээн зарлаж, дэлхий даяар тэмдэглэдэг билээ. Сүүлд  долоо дахь удаагийн олон улсын жазз хөгжмийн өдрөөр дэлхийн 190 оронд 2000 гаруй жазз хөгжимчид уг наадмыг зохион байгуулжээ. Монгол Улсын хувьд албан ёсоор гурав дахь жилдээ энэхүү байрыг тэмдэглэсэн байна. Манай оронд жазз хөгжмийн урлаг тодорхой түвшинд хөгжсөнийг илэрхийлэх зорилгоор Fat Cat жазз клуб ЮНЕСКО-той хамтран тав хоногийн “Олон улсын жазз хөгжмийн өдрүүд” цуврал тоглолтыг зохион байгууласан байна. Энэ өдрүүдэд монголын жазз хөгжимчдийн сор бүтээлүүдийг танилцуулж, залуу үеэ бүтээлч, нээлттэй, эерэг сэтгэлгээнд хөтлөх зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж байжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1237.04.30. Берлин хот үндэслэгджээ.1200 оны үед  өнөөгийн Берлины бууринд Кёльн ба Берлин гэсэн хоёр  худалдааны суурин байжээ. Тэд хэзээ хотын статус авсан нь тодорхойгүй. Кёльныг анх 1237 онд, Берлиныг 1244 онд  хот гэж дурссан гэдэг. 1307 онд нэгэн захиргаатай болжээ. 1400 онд нийлсэн хотод 8000 хүнтэй байжээ.

1927.04.30. Холливудын Хятад театрын өмнө гар, хөлийнхөө мөрийг үлдээсэн анхны  жүжигчид нь эхнэр нөхөр Мэри Пикфорд, Дуглас Фэрбенкс нар болов.Цэцэрлэгт гудамжинд оддын таван хошуу бараг 2300, Оскарын шагналтнууд мянгаас давсан ч хөл, гарынхаа мөрийг үлдээсэн хүмүүсийн тоо дөнгөж 210 хүн байдаг.

1997.04.30. Алдарт "Эллен" шоуны хөтлөгч Эллен Де Женерес өөрийгөө бэлгийн уламжлалт бус хандлагатай гэж шууд нэвтрүүлгийнхээ үеэр зарлалаа. Энэ нь Америкийн ТВ-ийн салбарын түүхэнд анхны тохиолдол болсон юм.

2002.04.30. Зохиомлоор үр суулгуулсан югослав эмэгтэй хоёр хүү, дөрвөн охин төрүүлжээ.  Хүүхдүүд жирэмсний зургаа дахь сард төрсөн ба 550-700 граммын жинтэй байлаа.

Эх сурвалж www.zms.mn