Х.ОЮУНБОЛД

 

Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтс нар зуны  шинэ байшин худалдан авчээ. Гэхдээ тэд ямар ч хамаагүй байр худалдаж аваагүй бөгөөд Сан Диего хотын хамгийн үнэтэй харшийг худалдаж авсан байна.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигддэг түүний шинэ байшин 43 сая ам.долларын үнэтэй юм байна.Шинэ харш нь 5800 гаруй квадрат газартай, зургаан унтлагын өрөө, дөрвөн ариун цэврийн өрөө болон жижиг театртай гэнэ. Түүнээс гадна харшийнхаа гадна усан сан, хувийн далайтай аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.29  ЛХАГВА № 84 (6309)