Өмнөд Африкийн Эрх чөлөөний баяр

0
хуваалцах
85
үзсэн

Б.ОЮУНЗУЛ 

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд дөрөвдүгээр сарын 26-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Өмнөд Африкийн Эрх чөлөөний баяр. ӨАБНУ-д бүх үндэстэн, янз бүрийн арьстнууд оролцсон сонгууль 1994 оны энэ өдөр болжээ. Олон тооны будлиан гарсан ч Африкийн “хар” намынхан ялсан ба энэ өдрийг  апертеидын түүхэн дэх төгсгөлийн өдөр гэдэг. Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм.Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний 100 жилийн ойг 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр улс орон даяар тэмдэглэх зарлиг гарсан байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон түүхэн үйл явдал

1554.04.27. Италийн уран дархан, зохиолч, барималч Бенвунто Челлинийн гол бүтээл болох “Персей” баримлыг Флоренци хотод баяр ёслолтойгоор нээжээ. Энэ баримлыг нутгийн захирагч I Медичи өрсөлдөгч нараа ялсандаа зориулан захиалжээ. Эртний Грекийн домгоор Персей аймшигт Медуза-Горгань гэгч эмэгтэйн толгойг тасласан гавъяатай гэдэг.

1791.04.27. Америкийн зураач, зохион бүтээгч Самюэл Финли Бриз Морзе Массачусетс мужийн Часлстаун хотод төржээ. Тэрээр телеграфын аппарат зохиосноороо дэлхийд нэртэй. Гэхдээ амьдралынхаа эхний хагаст зураг зурж XIX зууны Америкийн урлагийн тод төлөөлөгч нарын нэг болсон юм. 1829 онд хуучин мастерүүдийн бүтээлийг судлан суралцаж байгаад Европоос буцах замд нь телеграфын санаа түүнд төрсөн гэдэг. Усан онгоцонд Фарадейн цахилгаан соронзонгийн туршилтын талаар яриа гарч “соронзонгоос цахилгаан оч үсэргэж” байсан талаар сонссоны дараа очын зохицолдооноор мэдээлэл дамжуулах санаа анх түүнд төржээ.

2011.04.27. АНУ-ын зүүн өмнөд хэсгийн Алабама, Миссисипи, Жиоржиа, Теннесий мужуудад нэг өдөрт 250 гаруй том, жижиг хэмжээний шуурга дэгдсэний улмаас 300 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж, бэртжээ.

Эх сурвалж www.zms.mn