Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд дөрөвдүгээр сарын 24-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Жил бүрийн дөрөв дүгээр сарын 24-нд олон улсын залуучуудын эв санааны нэгдлийн өдөр тохиодог. Дэлхийн ардчилсан залуучуудын холбооны шийдвэрээр Олон улсын залуучуудын эв санааны нэгдлийн өдрийг 1957 оноос тэмдэглэж байна. Энэ өдөр залуусын тулгамдсан асуудалд төр, нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хандуулах зорилготой. Мөн зорилгодоо хамтран хүрч, нэгдэл нягтралтай байхыг залуу хүн бүрт мэдрүүлэх, тэдний дуу хоолойг таниулах зорилготой ажээ. Тэгвэл энэ өдрийг Монгол Улсад 1921 оны наймдугаар сарын 25-нд Их жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын санаачилгаар Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулжээ. Мөн оны есдүгээр сараас “Бошгыг халах залуучуудын эвлэл”-ийн таван үүрийг Их Хүрээнд нэг жилийн дотор байгуулж амжжээ. 1996 онд Улсын Их Хурал Монголын залуучуудын эв нэгдлийн баяр буюу “Залуучуудын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 25-нд тэмдэглэж байх тогтоол гаргасан байна. Дундад зууны харанхуй бүдүүлэг, хоцрогдсон үндэстнээ улсын дайтай улс, айлын дайтай айл болгож, орчин үеийн Шинэ Монгол Улсыг байгуулахад бидний өвөө эмээ, аав ээж, ах эгч нар, үе үеийн залуусын залуу нас, шинэ сэргэг оюун ухаан, хийж бүтээх ирмүүн их хүсэл эрмэлзлэл, халуун амь, бүлээн цус, хөлс хөлдөлмөрөө зориулсан билээ.

Тэгвэл энэ өдөр бусад улсад ямар үйл явдал болсон талаар сонирхуулъя.

1833.04.24.  АНУ-д хийжүүлсэн ундаа патентлагджээ. Нүүрстөрөгчийн диоксидын чанаруудын нэгийг нээсэн Их Британийн химич, шашны номлогч, гүн ухаантан Жозеф Пристли яг хэзээ хийжүүлсэн ундаа нээсэн цаг хугацаагаа үлдээгээгүй.

1899.04.24. Оросын нэрт зохиолч В.Д.Набаков төржээ. Тэрээр өөрийгөө “Орост төрсөн Америкийн зохиолч, Германд суурьшихаасаа 15 жилийн өмнө Англид Францын уран зохиол судалж, боловсрол эзэмшсэн хүн” гэдэг байжээ. Хөгшин хүнд дурласан охины тухай бичсэн “Лолита” романаараа алдартай бөгөөд энэ зохиолыг дэлхийн олон хэлээр хөрвүүлэн гаргасан байна.

1916.04.24. Ирланчуудын англичуудын эсрэг “Улаан өндөгний баяр” хэмээн нэрлэсэн бослого Дублин хотод гарчээ. Английн залхаан цээрлүүлэх корпус бослогыг дарсан ба 3000 орчим хүн үрэгдэж мөн төдий тооны хүн баривчлагдсан байна. Бослогын лидер Жеймс Коннолийг буудан цаазалжээ.

1922.04.24. Дэлхийн түүхэнд анх удаа утасгүй цахилгаан мэдээний сүлжээг нээв. Эзэн хааны дэргэдэх утасгүй холбооны сүлжээнээс Английн Оксфордшайр хотын Лиафильд дүүргийг Египетийн Кайр хоттой холбосон цахилгаан мэдээ дамжуулсан юм.

2004.04.24. Хойд Солонгосын Ренчхон хотод 26.5 тонн тротилийн хүчин чадалтай дэлбэрэлт болжээ. Энэ үеэр 1850 байшин эвдэрч сүйдсэн байна. Харин хэдэн хүн үрэгдсэн тоог Хойд Солонгосын эрх баригчид одоо хүртэл нуусаар байгаа юм.

Эх сурвалж www.zms.mn