А.ДОРЖХАНД

Төв аймгийн музейтай хамтран тус аймгийн байгалийн дурсгалт газрууд болон орон нутгийн ховор нандин үзмэрүүдээс цувралаар хүргэж байна. Энэ удаагийн цувралаар тус аймгийн Дэлгэрхаан суманд орших Мишиг гүний хүрээг танилцуулж байна. Тус хүрээ  нь 1875-1897 онд үүссэн байна. Мишиг хэмээн нэрлэсэний учир нь тухайн онуудад хошуу засгаар гүн Мишигдорж сууж байсантай холбоотой аж.   Энэхүү хийд нь 300-аад жилийн настай бөгөөд эх түүхийн хувьп ихээхэн ач холбогдол бүхий дурсгал юм.  1935, 1936 оны үед хаагдсан ба энэ хүртэлээ томоохон хийдийн лам нар ирж хурал номоо хурдаг байжээ.Түүнээс хойш эвдэрч сүйдсэн ба 1968 оны байдлаар хийдийн дөрвөн барилгын ор үлдэц үлдсэн байсныг сүүлд нэмэн засаж ашиглалтад оруулжээ.

Эх сурвалж: www.polit.mn