А.ДОРЖХАНД

Төв аймгийн музейтэй хамтран тус аймгийн байгалийн дурсгалт газрууд болон орон нутгийн ховор нандин үзмэрүүдээс цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Өндөр гэгээний жирав хэмээх бүтээлийг танилцуулж байна.  Уг бүтээлийг Хэрлэнгийн хуучин хүрээнд шавилан сууж байсан Мэдэрийн Даваа гэгч лам хадгалан шүтэж байжээ. Тус бүтээлийг ХХ зууны эхэнд анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын шавь нар бүтээсэн байна. Энэхүү бүтээлийн төв хэсэгт нь Өндөр гэгээнмй хувилгаадыг бүтээсэн ба Богд Жавзандамбын хувилгаадын дүрийг хагас ингэмэлээр цутгажээ.  Харин бүтээлийн дээд хэсэгт Дүйнхор  бурхныг голлуулсан  байх ба баруун, зүүн талаар дарнатын хувилгаадыг цувруулан бүтээсэн байна.  Бүтээлийн доод хэсгээр Монголын найман Богдын дүрийг бүтээсэн байна. Монгол улсын засгийн газар уг бүтээлийг 2013 оны 227 дугаар тогтоолоор түүх соёлын хосгүй үнэт зүйлийн нэгээр бүртгэж авсан байна. №774 үзэсгэлэнд тавигдсан байдал нь 1992 онд “Чингис-850”, 1994 онд “Үндэсний музейн 70”1995 онд АНУ-ын Санфранциско,  Денвер, Нью-Йоркт, 1998-1999 онд Голланп зэрэг томоохон улс орнуудын үзэсгэлэнд тавигдаж байжээ.

Эх сурвалж:www.polit.mn