Цахим музей: Ган дөрөө

0
хуваалцах
249
үзсэн

А.ДОРЖХАНД

Төв аймгийн  орон нутгийн музейтай хамтран тус музейн үзмэрүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаагийн цувралаар ган дөрөөний талаар танилцуулъя. Монголчууд эртнээс эмээлийн дөрөөг ихэд эрхэмлэн учир ерөөлгүй зүйл гэж үгүй овоон дээр морьтой хүн таарсан ч дөрөөгөө мултлан бууж хүндэтгэж байгаарай хэмээн үр хойчдоо захьдаг байсан гэдэг.Тэгвэл энэ дөрөөний хувьд авч үзвэл 19-р зууны үеийн хийцтэй юм. Энэхүү хос ган дөрөө нь  3120гр жинтэй юм. Хийцийн хувьд бусад дөрөөг бодвол гоёмсог хийцтэй.Энэхүү хийцийг нь сонирхож үзвэл   тавганд  нь  зоосон хээг цоолж хийсэн ба үүлэн болон эвэр угалз хээгээр сийлбэрлэн жийжүүдэн урлажээ.Мөн  дөрөөний сэнжийг хоёр талаас нь хос луугаар хашиж хээ угалзаар чимэглэсэн байна. Таваг нь12.5см, өндөр нь 14.2см, зузаан нь 1см юм. Энэ ган дөрөөг 1988 онд музейн үзмэрт авсан ба эдүгээ аймгийнхаа орон нутгийн музейд хадгалагдаж байна.

Эх сурвалж: www.polit.mn