Т.САЙХАН

УОК-ын хуралдаан өндөрлөж, салбарын сайд нар мэдээлэл өглөө. Хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын 1-н хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулж байна. Гэхдээ зургадугаар сарын 1-нийг хүртэл теле хичээл үргэлжлэнэ. Комиссоос хичээл сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй. Есдүгээр сарын 20-ноос хичээлийн жил эхэлнэ. ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-аас аймаг нийслэлийн засаг дарга нарт сургууль цэцэрлэгийн танхимын тог цахилгааныг хязгаарлах чиглэл өгсөн. ЭЕШ-ын хугацаа хуваарийг одоогийн байдлаар долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9 их дээд сургууль элсэлтээ авна гэж ойлгож болно. Монгол хэл бичгийн шалгалт авсан хүүхэд ЭЕШ-д орох шаардлагыг энэ жил өнжиж байна. Ингэснээр бүх хүүхэд ЭЕШ өгөх боломжтой гэсэн үг. Есдүгээр ангийн улаан шугам энэ жил үйлчлэхгүй. Төлбөр өндөр хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийн хувьд сургуулийн удирдлагууд эцэг эхчүүдтэй санал бодлыг солилцож байгаа. Яамны зүгээс хувийн сургуулийн төлбөрийн асуудалд оролцох чиг үүрэг байхгүй.

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР:

-Эрээнд байгаа 50 монгол иргэн гурван сарын 25-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Дөрөвдүгээр сарын 10-нд Өвөрмонголын УОК эдгээр иргэдийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгсөн. Өнөөдөр УОК-ын хурлаар  оруулж, маргааш өглөө Эрээн замын -Үүд боомтоор 50 иргэнээ татаж авахаар боллоо гэлээ.

 

Эх сурвалж:www.polit.mn