ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

0
хуваалцах
251
үзсэн

Т.САЙХАН

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /04.14/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өглөө. Чөлөөлөх асуудлыг удахгүй 14.00 цагаас хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх товтой байна.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” төвийн тэргүүн Г.Загдаа нарын утсаар ярьсан бичлэг ил болсон.  Тус бичлэгт Ж.Бямбадорж “Би өдөр бүр нэг хүнтэй ажиллах боломж байхгүй. Зарим үед гөлөгнүүдтэй гөлөг шиг ярьж байж ялдаг шүү дээ. Чи юу эс андах вэ” гэжээ.  Жирийн нэг байгууллага биш Монгол Улсын иргэн бүрийн эрхийг хангаж, олон улсад төлөөлдөг байгууллагын дарга нь иргэдээ “гөлөг” хэмээн нэрлэсэн байдаг.  Тэгэхээр энэ түүнийг өргөдлөө өгөхөд нь нөлөөлсөн бололтой.

Ж.Бямбадорж нь Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Оросын холбооны улсын Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор. Тэрбээр 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010-2020 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна

Эх сурвалж:www.polit.mn