Цахим музей:Хатан хөөрөг

0
хуваалцах
179
үзсэн

А.ДОРЖХАНД

Төв аймгийн үзмэрүүдийг цувралаар танилцуулж байна.Энэ удаагийн цувралаар энэхүү хатан хөөргийг танилцуулъя. Монголчууд бид хөөргөө солилцож амар мэндээ мэдэлцдэг уламжилалтай билээ. 18-19-р зууны үед хамаарах энэхүү хатан хөөрөг нь этгээд чамин хийцтэй юм.Сонирхож үзвэл хөөрөгний нуух нь гуулин нуухтай, толгой нь мөнгөн ба гуулин чимэг бүхий улаан шүрэн толгойтой, хавтгай хэлбэртэй эх бие нь 6.2- 5.3 см, толгойн хамт бол өндөр нь 8см халтар манан хөөрөг. Харин хэмжээний хувьд өндөр нь 8см, өргөн нь 6.2см ба жин нь 65гр юм.Энэхүү хөөргийг Аймгийн Хөгжимт Драмын Театрын жүжигчин Н.Энхтайван нагац эмэг Бүжинлхамыг Лувсан тойн гэгч хүний бага хатан болж очиход нь бэлгэнд өгсөн гэдэг. Хатан хөөрөгийг 1989 онд орон нутгийн музейн үзмэрт авч хадгалсан байна.

Эх сурвалж: www.polit.mn