Төв аймгийн байгалийн дурсгалт газруудыг цувралаар хүргэж байна. Энэ удаагийн цувралаар тус аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Тэрэлжийн голын зүүн эрэгт орших дөрвөлжин хэрмийг танилцуулж байна. Уг хэрмийг 1925 онд Оросын нэрт эрдэмтэн Б.Я.Владмирцов буриад эрдэмтэн Базар нар олж малтлага хийсэн байна. Үүний дараа 1949 онд Оросын нэрт археологич В.С. Кизелев тус газрыг үзээд Хүннүгийн үеийн дурсгал мөн хэмээн үзээд он цагийг нь тогтоосон байна. Энэ нь Х.Пэрлээгийн  1952 онд хийсэн  шинжилгээгээр батлагджээ.  Хэмжээний хувьд 235х235 м,хэрмийн одоогийн өргөн нь 10-15 өндөр нь 0.5 -0.8 м гадуур татсан өргөн нь 3-6 м бол хэрмийн гүн  н ь 0.5-0.7 м байна. Харин хэрмийн доторх нь 15х17.20х25 м талбайтай юм. Харин хоёр барилгын хооронд орыг малтахад Хүннүгийн үеийн Гуа дов  хэмээх барилгын хэрэглэгдэхүүнтэй тун төстэй зүйлсүүд гарчээ. Эдгээрийг нэрлэвэл тосуур, нөмрөг, ваар, хээтэй тоосго зэрэг олдсон байна. Энэ малтлагын үр дүнд үндэслэж Х.Пэрлээ гуай энэхүү газрыг Хүннүгийн үеийн шүтлэгийн шинж чанартай гэж нэрлэжээ.

Эх сурвалж: www.polit.mn