Б.ОЮУНЗУЛ

Яринпилийн Одсүрэн 1957 оны энэ өдөр төржээ.  Харанга хамтлагийн хэмнэлт гитарчин юм. Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолтой. Я.Одсүрэнгийн нь хамтлагийнхаа ахлагч Ц.Энхманлай хамтран “Энэ бол дурлал биш” дууг зохиож Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт онцгой хувь нэмэр оруулж Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн байна. Тэрээр шагналаа аваад “Харанга хамтлагийн маань түүхэн ой тохиож байна. Энэ шагнал бол орчин үеийн хөгжим рок попынхныг төлөөлүүлж "Харанга" хамтлагийнханд өгсөн шагнал гэж ойлгож байна. Биднийг сонсдог фенүүдэээ баярлалаа” гэж хэлжээ.

1727 онд. Германы суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бахын Гэгээн Меттьюгийн шаналал хэмээх BMV 244b симфонийг Лайпцигийн Гэгээн Томасын сүмд тоглов.

1868 онд. Токугавагийн вант улсын захирагч асан Шогүн Токүгава Ёшинобү Эдогийн сүмийн өмнө бууж өгөв.

1881 онд. Африк гаралтай Америк эмэгтэйчүүдэд дээд боловсрол олгох зорилготой Спелманы коллеж Жоржиа мужийн Атланта хотод байгуулагджээ.

1908 онд. Германы эзэнт гүрний үед угсарсан хамгийн сүүлийн хуягт хөлөг онгоц "Блюкер" үйлдвэрээс гарав.

1921 онд. Британийн засаг захиргааны удирдлага дор эмир Абдулла Трансйорданы төв засгийн газрыг байгуулахаар болов.

1957 онд. Их Британичууд Сингапурын автономит эрхийг хүлээн зөвшөөрчээ.

1955 онд. АНУ-ын баруун төвийн зургаан мужид 61 удаагийн хар шуурга бүртгэгдэж, дээрх байгалийн гамшигт амиа алдагсдын тоо 256-д хүрэв.

1970 онд. АНУ-ын сансрын "Аполло 13" хөлөг хөөрөв.

1976 онд. Технологийн алдарт Apple компанийн Apple I компьютерийг бүтээж дуусгав.

1993 онд. АНУ-ын Охайо мужийн Лукасвиль хотод орших Өмнөд Охайгийн хорих газарт 450 хоригдол бослого дэгдээв. Исламын шашин болон Исламын үндэстэн хөдөлгөөний гишүүдийн дэгдээсэн уг бослого 10 хоногийн турш үргэлжилжээ.

2002 онд. Тунисийн Гриба сүмд бөмбөг дэлбэрч 21 хүн амиа алдав. Уг халдлагыг Аль-Кайда бүлэглэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.

2006 онд. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад улсынхаа хэмжээнд ураныг амжилттай хөгжүүлж байгаагаа олон улсад зарлажээ.

2011 онд. Беларусийн нийслэл Минскийн метронд дэлбэрэлт болж 15 хүн амиа алдаж, 204 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Эх сурвалж www.zms.mn