С.САРУУЛ

Коронавирусын нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын Шуурхай штабаас авч хэрэгжүүлэх шийдвэрийг танилцууллаа. Тодруулбaл даваа гаригаас буюу маргаашаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулахаар болжээ. Энэхүү шийдвэр нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжих юм байна. Мөн нийтээрээ  амны хаалт зүүх аяныг тавдугаар сарын 31-нийг дуустал улс даяар өрнүүлж эхлээд байгаа юм.

Коронавирусын нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-аас Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 208 хүнийг татан авч тусгаарлаад байна гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn