С.САРУУЛ

УОК-ын Шуурхай штабаас дараагийн чартер нислэгтэй холбоотой мэдээлэл өглөө.  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд таван шалгуур тавьсан. Жишээ нь, эмчилгээ хийлгэж байсан жирэмсэн, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэд гэх мэт. Эхний нислэгээр нээлттэй бүртгэл явуулсан ч БНСУ-ын Засгийн газраас иргэдээ битгий бөөгнөрүүлээч ээ гэсэн учраас үлдсэн бүртгэлийг цахимаар явуулсан. Европын нислэг өөр байсан. Нөгөө таван шалгуураараа бүртгэл хийх гэхээр Европын орноос ирж байгаа хүмүүс арай өөр байсан. Гурав дахь Ерөнхийлөгч Москвагаас тийзээ захиалаад яваад ирсэн. Яг тийм журмаар буюу суудал байсан учраас Берлинээс ирсэн нэг оюутан ирээд халдвартай нь батлагдаж, эмчилгээ хийлгээд гарсан. Визний зөрчилтэй иргэд ч маш их байсан. Хорих, торгуулах зөрчилтэй иргэд ч байсан. Бид нэг ч иргэнд хариуцлага тооцуулаагүй асуудлыг шийдсэн. Бид хоёрхон онгоц, цөөхөн экпажтай. Одоо нислэг үйлдэхэд төвөгтэй байдал үүсч байна. Улс орнууд хилээ хаагаад эхэлж байна.Гадаадад байгаа иргэдийнхээ мэдээллийг Элчин сайдын яамдуудаас мэдээллийг байнга авч ажиллаж байгаа" гэв. 

УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Одоогоор 43 улсаас 7626 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавиад байна. Дараагийн нислэгийг дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл рүү хийхээр төлөвлөсөн. Ингэхдээ зөвхөн БНСУ-аас иргэдийг авч ирэхгүй. Европоос бас иргэдээ татаж авна. Энэтхэгт байгаа иргэдийнхээ асуудлыг ч ярьж байна. Австралид байгаа иргэд санхүүгийн асуудалд орж байна. Тиймээс тэдгээр иргэнээ яах вэ гэх асуудлыг Засгийн газартай нь ярьж байна. Солилцоо хийх гэдэг ч юм уу. Ямартай ч Австрали руу шууд нислэг байхгүй" гэв. 

Эх сурвалж: www.polit.mn