Б.Чинбат: Хичээл, сургалтыг төлбөргүй үзүүлэх портал сайт нээнэ

0
хуваалцах
138
үзсэн

С.САРУУЛ

Коронавирусын халдварын үед харилцаа холбооны зохицуулах газар, үүрэн телефоны оператор компаниуд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаагаа өнөөдөр /2020.04.10/ Төрийн ордонд танилцууллаа. ХХЗХ-ны дарга Б. Чинбат “Манай оператор компаниуд УОК болон ЭМЯ-аас иргэдэд зориулан хүргэдэг 184 сая 42 мянган мессеж буюу 3.7 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үйлчилгээг үнэгүй үзүүлжээ. Мөн 17 мянган минутын яриаг үнэгүй хийсэн байна. Цахим төлбөр тооцооны данс хоорондын гүйлгээний үнийг 0 төгрөг болгож, олон улсын ярианы төлбөрийг хөнгөлж 70 төгрөг болгосон. Мөн теле хичээлийг IP телевизүүдэд үнэгүй оруулсан. Кино сангаа хямдруулж, онцгой байдалд зориулсан багц гаргаснаар 2 сая 534 мянган иргэд кино үзсэн байна. Цаашид оюутан, сурагчдыг цахимаар сурах боломж олгох үүднээс Цахим портал сайтыг бий болгож, үнэгүй цахим хичээл, сургалт авах боломжийг хангахаар боллоо. Коронавирусын талаарх цаг үеийн мэдээллийг шуурхай, нэгдсэн байдлаар хүргэх зориулалттай Мэдээллийн нэгдсэн мобайл аппликейшн гаргана. Тусгаарлалтад байгаа иргэдэд Эрүүл мэндийн яамаар дамжуулан 500 шинэ дугаарыг үнэ төлбөргүй бэлэглэсэн” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn