Covid-19: Хязгаарлалт зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг 14 саяар торгожээ

0
хуваалцах
140
үзсэн

С.САРУУЛ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “COVID-19” халдвартай холбоотойгоор хяналт шалгалт хийлээ. 7976 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт тавьж 306.255 метр квадрат талбайд халдваргүйжүүлэлт хийжээ.

Мөн хог хаягдлаар орчноо бохирдуулсан, хогоо зориулалтын бус газар хаясан 16 ААН, иргэнд 7.9 сая төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулсан байна. ААНБ-ууд үйлчлүүлэгчдэдээ үнэгүй ариун цэврийн өрөөг ашиглуулах ёстой гэж заасны дагуу 67 газар, худалдааны төв иргэдэд төлбөртэй үйлчилж байсныг илрүүлсэн байна. Мөн гудамж талбайд нус, цэрээ хаясан 61 иргэнд 3 сая 160 мянган төгрөгөөр торгосон байна.  Коронавирусын халдвартай холбоотойгоор  4289 үйлчилгээний газарт хяналт тавихад цаг хэтрүүлсэн 7 зөрчил, төрийн албан хаагчийн шаардлага биелүүлээгүй 2 зөрчил, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 11 зөрчил илэрсэн.  Нийт 11 ААН-д 14 сая 270 мянган төгрөгийн торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа хүргүүлэн ажиллаж байна. 

Эх сурвалж: www.polit.mn