ЭМЯ: 16 дахь халдварын хавьтлыг бүрэн шинжилсэн

0
хуваалцах
119
үзсэн

С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн/2020.04.10/ ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “"2020 оны 4 дүгээр сарын 9-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 121 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс багтсан. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй. 

2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 83, тандалтын зорилгоор хийсэн 30 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ, эмчийн хяналт үргэлжилж байна” гэв. Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Их Британид 881, Испанид 683 нас баралт шинээр бүртгэгдлээ. Испанид хөл хорионы хугацааг дөрөвдүгээр сарын 26-н  хүртэл сунгасан. Мөн өчигдөр БНХАУ-д шинэ тохиолдол 42, нэг нас баралт шинээр бүртгэгдсэн. Мөн шинж тэмдэггүй 47 тохиолдлыг илрүүлснээр нийт шинж тэмдэггүй 1,047 тохиолдол эмнэлгийн хяналтад орсон” гэв.  

Эх сурвалж: www.polit.mn