Ц.Туваан дэд дарга, Ц.Баатархүү АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болов

0
хуваалцах
114
үзсэн

Т.САЙХАН

Ардчилсан Намын удирдлагын бүтцэд өөрчлөлт оржээ. Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр /04.09/ болж хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Намын VII Их хурлаас баталсан намын дүрмэнд дотоод томилгооны асуудлыг тусгаж өгсөн байдаг. Энэ хүрээнд  Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааныг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, намын дэд даргаар томилжээ. Харин Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг томилсон байна.  Мөн өнөөдрийн ҮБХ-ны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуултай холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцжээ. Хуралдаан цахимаар зохион байгуулсан гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn