Ц.Содномцэрэн: Сонгуулийг цахимаар явуулах асуудлыг судалж байгаа

0
хуваалцах
106
үзсэн

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /04.09/ СЕХ-ны дарга Ц.Содномцэрэнтэй уулзаж, тодорхой үүрэг даалгавар өгчээ. Энэ талаар СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “ Ерөнхийлөгч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор СЕХ болон гишүүдэд үүрэг даалгавар өглөө. Нэгд, болзошгүй ажлын төлөвлөгөөг яаралтай батлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, эрх бүхий байгууллагад та бүхэн саналаа хүргүүл. Эрсдэлтэй үед яаж ажиллах, юу шаардлагатай болох, халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйг дээд зэргээр хангах энэ үед сонгогчдын саналыг яаж авах, санал авах байруудыг нэмэгдүүлэх, сонгогчдыг олноор цуглуулахгүй байх, сурталчилгаагаа яаж явуулах талаар холбогдох байгууллагын зөвлөмж, саналыг авах хэрэгтэй гэсэн чиглэлийг өгсөн. Эрсдэлтэй нөхцөл байдлаас үүдээд зардал төсөв яаж нэмэгдэх тооцоо судалгааг гарга гэдэг чиглэл өглөө. Энэ уулзалтад СЕХ бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. СЕХ-ны гишүүд Ерөнхийлөгчийн гаргасан санал, зөвлөмжтэй холбоотойгоор санал хэллээ.  СЕХ хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг ийм байгууллага. Бид эрх бүхий байгууллагаас сонгууль хойшлуулах шийдвэр гаргатал СЕХ сонгуулийн зохион байгуулалтын ажлуудаа хийгээд явна. УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуульд сонгуулийг хойшлуулахтай холбоотой зохицуулалтууд бий. Эрх бүхий байгууллагууд сонгууль хойшлуулах шийдвэр гаргавал СЕХ хэрэгжилтийг хангаж ажиллана. Тэр хүртэл бид хуулиар хүлээсэн үүргээ хангаж ажиллана" гэв.

-Сонгуулийг цахим хэлбэрээр явуулах боломж байгаа юу?

-Цахимаар явуулах асуудлыг 2012 оноос хойш бид судалж байна. Эстон улс холимог системээр сонгуулиа явуулдаг. Энэ улс цахимаар сонгуулиа маш сайн зохион байгуулдаг. Тусдаа цахим сонгуулийн хуультай мөн Сонгуулийн цахим хороо гэсэн тусдаа байгууллагатай. Бусад орнууд мөн судалж байгаа юм билээ. Өнөөг хүртэл энэ орнууд аюулгүй байдал, сонгогчдын саналын нууцлалаас болоод дэлхийн улс орнууд цахимаар санал хураалт явуулдаггүй байсан байна. 

Эх сурвалж:www.polit.mn