ЧУУЛГАН: Орлого нь 50 хувиар буурсан бол 200 мянган төгрөг олгоно

0
хуваалцах
97
үзсэн

Т.САЙХАН

УИХ-ын өнөөдрийн /04.08/ чуулганаар коронавирусын үед авах эдийн засгийн арга хэмжээний тухай тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж байна.  Энэ үеэр  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан " 200 мянган төгрөгийн нэмэгдлийг хэнд, яаж өгөх вэ гэдэг асуудал өнгөрсөн өдрүүдэд тодорхой бус байсан. Төсвийн байнгын хороон дээр энэ тухай ярьж тодорхой шийдвэр гаргасан. Боломжийн шийдвэр. Өнгөрсөн оны хоёр,  гуравдугаар сарын борлуулалтын орлогоос өнөө жилийнх орлого 50 хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан бол 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. 45 мянган аж ахуйн нэгж урьдчилсан байдлаар хамрагдах тооцоо гарсан гэлээ.  Энэ  санал хураахад 54 гишүүнээс 37 нь дэмжив. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Борлуулалтын орлого нь өнгөрсөн жилийнхээс 50 хувь болон түүнээс дээш хэмжээгээр буурсан нөхцөлд гэдэг нь өндөр босго. 30 хувиар борлуулалтын орлого нь буурсан нөхцөлд гэж бууруулж өгөх ёстой" гэсэн санал тавьсан ч дэмжлэг аваагүй юм. 

Эх сурвалж:www.polit.mn