Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн гуравдугаар сард  ард түмэндээ хандаж уриалга гаргасан.  Тус уриалгад 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах саналаа тусгаад байсан юм.  Улмаар  2020 оны дөрөвдүгээр  сарын 7-ны өдөр УИХ-ын чуулганы нээлтэд оролцож, мөн л сонгуулийг хойшлуулах саналаа илэрхийлсэн юм. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас  иргэдийн дунд сонгуулийг хойшлуулах эсэх асуудлаар санал асуулга явуулж эхэлсэн байна. 

САНАЛАА ДАРААХ ЛИНКЭЭР ОРЖ ӨГӨХ БОЛОМЖТОЙ.

https://president.mn/14204/?fbclid=IwAR1rjs9Y4HZEP53i6mOxY5QSXpUI_5dOfnMt9NEUv6KDtTEGbTUxDcdKJlw

Цар тахлын хөнөөлт аюул, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолох боломжгүй ийм нөхцөлд “…Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дүгнээд эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.

Иймд улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, түүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах санал гаргаж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn