Б.ОЮУНЗУЛ 

Хавар Япон орноор аялахад хамгийн тохиромжтой гайхалтай улирал. Дэлхийд алдартай сакура цэцгийн баяраас эхлээд Токио хотоос холгүй орших Точиги мужийн Ашикага цэцгийн хүрээлэн нэртэй газарт уг наадам болдог бөгөөд 350 гаруй вистериа модны гайхамшигтай үзэсгэлэнт цэцэгсийг энд та харж болох юм. Эндхийн зарим мод 150 гаруй жилийн настай байдаг бөгөөд Ашикага Цэцгийн хүрээлэн нь 2014 оны очиж үзэх мөрөөдлийн газруудын нэгээр шалгарч байжээ.

1740 онд. Британи-Испанийн дайны үеэр Британийн усан онгоцууд Испанийн "Принцеса" хөлөг онгоцыг эзлэн авчээ.

1820 онд. Оттоманы эзэнт гүрэнд харьяалагдаж байсан Милошийн Аахен арлаас гар нь тасран унасан Венус охин тэнгэрийн барималыг илрүүлэв.

1832 онд. Хар харцгын дайн: АНУ-ын явган цэргийн ангийн 300 цэрэг Миссури мужийн Сейнт Луйс хотод уугуул Америкийн хүчтэй тулалдаж ялалт байгуулжээ.

1864 онд. Америкийн иргэний дайн: Луйзана мужийн Менсфельд хотод Холбоотны цэргийн хүч Эх газрын армийг бүслэлтэд оруулав.

1866 онд. Австрийн эзэнт гүрний эсрэг Итали, Прусс эвсэхээр болжээ.

1953 онд. Кенийн тусгаар тогтнолын Мау Мау хөдөлгөөний удирдагч Жомо Кенятта Британийн Кени улсын төрийг атгахаар болов.

1959 онд. Грейс Хоппер тэргүүтэй компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэд программ хангамжийн шинэ хэл зохион бүтээж түүнийг "КОБОЛ" гэж нэрлэжээ.

1964 онд. Сансрын "Жеминай 1" хөлгийг туршилтийн журмаар нисгэв.

1992 онд. Газрын теннисний домог Артур Эш ДОХ өвчин туссанаа олон нийтэд зарлаж, улмаар зүрхний хоёр удаагийн хагалгаанд оржээ.

2004 онд. Суданы засгийн газар болон босогчдын хооронд хүмүүнлэгийн гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлжээ.

2008 онд. Бахрейн улсад дэлхийн хамгийн анхны салхин турбин суурилуулсан барилга баригдаж дуусчээ.

2013 онд. Исламын бүгд найрамдах Ирак улс Сирийн иргэний дайнд орж байгаагаа албан ёсоор зарлав.

Эх сурвалж www.zms.mn