Цахим аялал:Тоньюукукын цогцолбор дурсгал

0
хуваалцах
121
үзсэн

А.ДОРЖХАНД

Төв аймгийн байгалийн дурсгалт газруудыг цувралаар хүргэж байна.Энэ удаагийн цувралаар тус аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойд буюу ард нь орших Тоньюкукын бунхант дурсгалын талаар хүргэх гэж байна. Энэ гэрэлт хөшөө нь дэлхийд нэрд гарсан цөөн тооны бичгийн нэгд тооцогддог.Ялангуяа Түрэгийн үеийн бичээс болох Орхон,Енисейн бичээс нь зүй ёсоор ордог юм.Энэ гэрэлт хөшөөний хувьд хоёр чулуун дээр нийт найман талд нь 62 мөр бүхий бичээстэй байдаг. Түүгээр зогсохгүй тухайн үеийн Түрэг аймгийн нийгмийн байдлыг Тоньюкукийн дурсгалтай холбогдуулан бичсэн байна. 1897 онд Оросын судлаач Е.Н.Клеменц анх олж булшин дээрх гэрэлт хөшөөний бичээсийг цаасаар хэв аван гэрэл зураг авчээ.Харин энэ гэрэл зургыг акадимеч В.В.Радлов орчуулсан байна. Үүний дараа 1909 онд Г.И.Рамстедт, 1925 онд Б.Я.Владиморцов, Барадын Базар нар эндээс тоосго дэвссэн шал дээврийн төрөл бүрийн ваар олжээ. Энэ дурсгал нь Налайхаас зүүн тийш 20 орчим км зайд орших ба үзэж сонирхох боломжтой юм.

Эх сурвалж: www.polit.mn