Б.Оюунзул

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх үүсгэн байгуулагдсан. Энэ өдрөөс хойш жил бүрийн энэ өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр болгон зарлаж  уламжлал болгон тэмдэглэсээр иржээ. Энэхүү байгууллага нь олон улсын эрүүл мэндийн асуудал, дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын тусгай салбар байгууллага, Швейцари улсын Женев хотноо төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг. Уг байгууллагад дэлхийн 193 орон нэгдсэн. Одоогийн байдлаар ДЭМБ нь дэлхийн 6 бүсэд салбар төвтэй, 150 гаруй оронд суурин төлөөлөгчийн газартай, долоон мянга гаруй ажилтан, албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.

1724 онд. Суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бахын "Гэгээн Жон Пассион" дуурь Лайпциг хотын Гэгээн Николайн сүмд болжээ.

1767 онд. Бирм Сиамын дайн хоёр жилийн дараа эцэслэв.

1788 онд. Америкийг бүтээсэн эрхмүүд Баруун хойд хэсгийн газар нутгийг илрүүлэв. Тэд одоогийн Охайо мужийн Мариетта хотыг илрүүлсэн байна.

1798 онд. Миссиссипигийн газар нутгийг авах эсэх асуудлаар Испани, Америкийн хооронд маргаан үүсэв.

1805 онд. Германы суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бийтховен Вьеннын их театрт гуравдугаар симфонио тайзнаа тавьсан байна.

1829 онд. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хөдөлгөөнийг үндэслэгч Жозеф Смит "Мормоны номлол"-ыг бичиж дуусгажээ.

1922 онд. АНУ-ын дотоод хэргийн яам холбооны нөөцөөс хувийн хэвшлийн газрын тосны компаниудад татаас олгохоор болов.

1933 онд. Хуурай хууль: Хуурай хуульд нэмэлт өөрчлөлт орж 3.2 хувиас дээш спиртийн агууламжтай бүтээгдэхүүнийг хориглохоор болов. Гэвч энэ хууль найман сарын дараа хүчингүй болсон юм.

1978 онд. АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картер ньютроны тэсрэх бөмбөгийн хөгжүүлэлтийг зогсоов.

1986 онд. Сансрын "Шаттл" хөтөлбөрийн дагуу Стори Масгрейв, Дон Петерсон нар "STS-6" хөлгөөр сансарт нисэв.

2001 онд. Ангараг гарагыг судлах зорилготой "Одиссей" хөлөг хөөрчээ.

2003 онд. АНУ-ын цэргүүд Багдадыг эзлэв. Үүнээс яг хоёр жилийн дараа Саддам Хуссейны засаглал нуран унажээ.

Эх сурвалж www.zms.mn