СЗХ: Цахимаар зөвшөөрөл олгоно

0
хуваалцах
91
үзсэн

Б.НАМУУН

Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрлийн цахим системийг нэвтрүүлжээ. Цахим системийг нэвтрүүлснээр тус хорооны зохицуулалтад хамаарах этгээдүүд бүх төрлийн зөвшөөрөл авах хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа аж. Мөн хорооны зохицуулалтад шинээр нэмэгдсэн үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэгчдэд тусгай зөвшөөрлийг олгох хэсгийг системд нэмж байршуулж, хүсэлтийг хүлээн авч эхэлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn