Б.ОЮУНЗУЛ

Шар айраг нь дэлхий дээрх эртний, мөн хамгийн өргөн хэрэглэгддэг согтууруулах ундны нэг төрөл юм. Гол төлөв арвайг хөрөнгөөр исгэж хийнэ. Мөн улаан буудай, эрдэнэ шиш, тутрага гэх мэт тариагаар хийдэг  байна. Ихэнх шар айрагны найрлагад зөрөг цэцэг орох ба энэ нь амт үнэр, охь нэмэхээс гадна хадгалалтад сайн нөлөөтэй. Шар айраг нь голдуу 4-6 хувь 100мл-т 4-6мл спирт агуулдаг байна. Шар айраг нь эртний түүхтэй ба Месопотамийн Шумерчууд анх хийсэн гэж үздэг. МЭӨ 3000 оны үед шар айраг хийх арга Эртний Египет улсад нэвтэрсэн болно. Дашрамд дурдахад тэд бас дарс хийх аргыг анх олжээ. Шар айрагны анхны нэршил латинаар “biber буюу biberis” ундаа гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. Түүхэн хугацаанд олон янзын үндэстэнүүд шар айрагтай ижил төрлийн ундааг өөр өөрийнхөөрөө, нутгийнхаа түүхий эдийн онцлогт тохируулан исгэдэг байжээ. Манай улсын хувьд 1937 онд Туул голын эрэг дээр шар айраг үйлдвэрлэх жижиг цех ажиллуулж эхэлсэн байна. Анхны шар айргийн цехийг Чехээс ирсэн мэргэжилтэн удирддаг байсан. Ажилчид нь голын усыг зөөж, том тогоон дор гал түлж пивоо урт шанагаар тасралтгүй хутгаж чанадаг байжээ. Хэдийгээр гар ажиллагаатай ч гэсэн энэхүү жижиг цех нь шар айргаа модон торхонд исгэдэг. Туулын мөсөөр доторлосон зооринд дарж хадгалдаг байжээ. Монголчуудад пивыг таниулах зорилгоор үнэгүй тараадаг байсан гэж ярьдаг. Өнөөдөр монголчууд гадаад болон дотоодын олон нэр төрлийн шар айргийг дэлхийн бусад ард түмний нэгэн адил хэрэглэж заншсаны зэрэгцээ тухайн бүтээгдэхүүний тухай мэдлэг, соёлч хэрэглээ төлөвшин тогтож байна.

1782 онд. Сиамийн хаан ширээнд суусан I Рама хаан Чакригийн эзэнт гүрнийг байгуулжээ.

1808 онд. Америкийн Жон Жейкоб Астор Америкийн үслэг эдлэлийн компани байгуулсанаар тус тив дэх анхны саятан болох замаа зассан байна.

1841 онд. Уиллиам Хенри Харрисоныг нас барснаас хоёр өдрийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Жон Тайлер тангараг өргөжээ.

1862 онд. Америкийн иргэний дайн: Генерал Улиссес С.Грантын удирдсан Холбоотны армийн цэргүүд Генерал Альберт Сидней Жонстоноор удирдуулсан Эх газрын армийн цэргүүдтэй тулав.

1926 онд. Хожим нь United Airlines компанитай нэгдсэн Varney Airlines компани анхны арилжааны нислэгийг үйлджээ.

1930 онд. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мохандас Крамчанд Ганди элс, давч, шавар зэргийг хольж байхдаа "Би Британийн эзэнт гүрнийг хайз олохоор сэгсэрч байгаа минь энэ" гэж мэдэгдэв.

1947 онд. Америкийн театрын урлагийн шилдгийг шалгаруулах Тонигийн наадам анх удаагаа зохиогдов.

1957 онд. Грекын усан онгоцын саятан Аристотель Онассис Элленикийн үндэсний агаарын тээврийн компанийг худалдан авч нэрийг Olympic Airlines болгон өөрчилжээ.

1965 онд. Дэлхийн анхны харилцаа холбооны хиймэл дагуул болох "Эртэч шувуу" хиймэл дагуул хөөрчээ.

2004 онд. Литва улсад ардчилал энхийн замаар ялснаас хойш анх удаа ерөнхийлөгч Роландас Паксас албан тушаалаасаа огцров.

2005 онд. Курдын удирдагч Жалал Талабани Иракийн ерөнхийлөгч болов. Дараа өдөр нь Шийтийн урсгалыг дагагч Ибрахим аль-Жаафариг ерөнхий сайдад томилсон юм.

2009 онд. Италийн Эль Акила мужид 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж 307 хүн амиа алджээ.

2012 онд. Бүгд найрамдах Мали улсын Азавад дүүрэг өөрийгөө зарлан тунхаглав.

Эх сурвалж: www.zms.mn