С.САРУУЛ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчид санаачилж гал унтраах үндсэн албаны автомашинд сүүлийн үеийн өндөр нягтаршил бүхий 360 градус эргэж хөдөлгөөн мэдэрдэг, шөнийн тохируулгатай, галын авто машин ажиллаж байгаа үед хаанаас ч шууд холбогдох боломжтой камерыг суурилууллаа. Тус камер нь шуурхай удирдлагын төвтэй байнгын холбогдож удирдлага зохион байгуулалтаар шуурхай хангах боломж олгоно. Мөн гал унтраах үйл ажиллагаанд ажилласан бүрэлдэхүүн дуудлагын туршлага, тактикийг танилцуулж, цаашид анхаарах зүйлсийн талаар ярицлага зохион байгуулж, ажлын үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Эх сурвалж: www.polit.mn