Т.САЙХАН

Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг АН-аас Өвөрхангай аймгийн тойрогт нэр дэвшихээр яригдаж байна.  Тэрээр саяхан хандивын мөнгө, мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар  АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзжээ.  Мөн түүнээс өмнө Б.Ганхөлөг Өвөрхангай аймгийн хэд хэдэн суманд ажиллаад ирсэн байна.   Тэрээр аавынхаа улс төрийн болон Монголын Морин спорт, уяачдын холбооны ажлыг  ч үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа юм.  Түүнтэй хамт АН-аас Өвөрхангай аймгийн тойрогт  Ж.Төмөрбаатар, хуульч О.Алтангэрэл нарын нэр яригдаж байна.  Өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд зуурдаар нас барсан Г.Батхүү агсны хэргийн учиг өнөөдрийг хүртэл тайлагдаагүй байгаа билээ.  

Эх сурвалж:www.polit.mn